Шалгалтад тэнцсэн тохиолдолд
Та шалгалтдаа тэнцсэн бол дараах материалыг ПҮРЭВ гарагт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн шалгалт хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. Хэрвээ та материал бүрдүүлж өгөөгүй тохиолдолд таны зөвшөөрлийн гэрчилгээ гарахгүй болохыг анхаарна уу.
1. Өргөдлийн маягт /www.chd.mohs.mn сайтын “ШАЛГАЛТ” цэсээр дамжин “Өргөдлийн маягт татаж авах” сонголт даран татаж авч бөглөнө/
2. Дипломын хуулбар, дүнгийн хавсралт, Үндсэн мэргэшлийн диплом /Гадаад бол орчуулж, баталгаажуулсан байна/
3. Иргэний үнэмлэхийн лавлагаа
4. 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь /сүүлийн 2 сарын хугацаанд авахуулсан, албан хувцастай /
5. Хугацаа дууссан зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
/анх удаа шалгалтад орж байгаа бол шаардлагагүй/
6. Зөвхөн ЭМССайдын 2015 оны “Журам шинэчлэн батлах тухай” 98 дугаар тушаалын 1-р хавсралтын 1.7 заалтын шаардлага ханган 2 жилийн хугацаатай зөвшөөрлийг 5 жилээр сунгаж буй их эмч нар
бүрдүүлэх материал
Ø Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
Ø Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт
7. Тэмдэгтийн хураамж
Ø 2 жилийн зөвшөөрөл авах Хүний их эмч нар – 10,000 төгрөг төлнө
Ø 5 жилийн зөвшөөрөл авах /Хүний их эмч, УАУ их эмч, Шүдний эмч,
Эм зүйч, Бага эмч, Эх баригч, Эм найруулагч, Сувилагч нар/ – 5,000 төгрөг төлнө.
Хүлээн авах банк: Улаанбаатар хотын банк
Хүлээн авах байгууллага: СБД.УТХ орон нутгийн төсөв
Гүйлгээний утга: Эрүүл мэндийн хөгжлийн төв 9086331
Зориулалт: Тэмдэгтийн хураамж/овог, нэр, РД/
Дансны дугаар: 2611192214
Зөвшөөрлийн гэрчилгээ авах
Та дөрөв дүгээр зүйлд заасан материалыг хугацаандаа өгсөн тохиолдолд таны нэр тушаалын төсөлд орж ЭМС-ын тушаалаар баталгаажсаны дараа гэрчилгээ гарах болно. Зөвшөөрлийн гэрчилгээ гарсныг шалгахдаа www.chd.mohs.mn сайтын “Тусгай зөвшөөрөл” сонголтоор дамжин “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” сонголтоор орж, харгалзах хугацааны тушаалыг шүүж өөрийн нэрийг харна уу. Та зөвшөөрлийн гэрчилгээг авахдаа өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ПҮРЭВ гарагт ирж авна уу.