МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ, ЗААВАР

2022/01/06

  • Шалгалтын бүртгэл 2022-оны эхний улирлаар  

    Шалгалтын бүртгэл эхлэх өдөр

    Шалгалтын бүртгэл дуусах өдөр

    Шалгалт авах өдөр

    1

    2022.07.01

    2022.07.05

    2022.07.07

    2

    2022.08.19

    2022.08.23

    2022.08.25

    3

    2022.09.05

    2022.09.13

    2022.09.15

  • Бүртгэл хуваарийн дагуу цахимаар явагдах тул https://hr.hdc.gov.mn/ сайтаар орж шалгалтын  Заавар харах-тай танилцан заасан хугацаанд бүртгүүлнэ үү.
  • Шалгалтад бүртгүүлэх хүсэлт илгээсэн бол түр хүлээх горимд орж төлбөр төлсөний дараа бүртгэл дуусахад нэгдсэн байдлаар баталгаажна.
  • Шалгалтыг товлосон өдрийн 10:00 цагаас hr.hdc.gov.mn  хаягаар авна
  • Үр дүнгээ шууд харна, 70 буюу түүнээс дээш оноо авсанаар тэнцэнэ.
  • - Интернет дата дуусах, цэнэг дуусахтай холбоотой шалгалтыг дуусгаж чадаагүй бол ЭМХТ хариуцлага хүлээхгүй.
  • - Шалгалтын төлбөр төлөөгүй тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.
  • 1. Шалгалтын төлбөр 12,000 төгрөг /илүү, дутуу төлөлттэй баримт хүлээн авахгүй/
  • 2. Хүлээн авах банк:  Төрийн сан
  • 3. Хүлээн авах байгууллага:  Эрүүл мэндийн хөгжлийн төв
  • 4. Зориулалт буюу утга: Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/
  • 5. Дансны дугаар 100900020020 /Төлбөрийг банкаар болон интернэт банк, ЭМХТ-ийн нэг давхарт автомат машинд төлөх боломжтой/
  • Холбоо барих: hr.hdc.gov.mn  -тэй холбоотой асуудлаар шалгалтын бүртгэл, төлбөртэй холбоотой асуудлаар ЭМХТ-ийн 11461529, 70110893 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.
  • Системийн үйл ажиллагаа жигдэрч ЭМС-ын А/98 тоот журам шинэчлэгдтэл  зөвшөөрлийн гэрчилгээ цаасан хэлбэрээр хэвлэгдэх тул Шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэн 3:4 хэмжээтэй цээж зураг, тэмдэгтийн хураамжийн баримтаа бүрдүүлж ЭМХТ-ийн 2 байрны 212 тоотод ажлын 5 өдрийн дотор өгнө үү. /Жич шуудангаар явуулж болно /


Шалгалтад тэнцсэн тохиолдолд


Та шалгалтдаа тэнцсэн бол дараах материалыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн II байрны 212 тоот өрөөнд хүлээлгэн өгнө. 

1. 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь /сүүлийн 2 сарын хугацаанд авахуулсан /

2. Тэмдэгтийн хураамж төлөх. 5,000 төгрөг /2 жилийн төгсөгч эмч нар 10,000 төгрөг/

Дээрх 2 материалыг бүртүүлж өгөхдөө шалгалт өгсөн он сар , өдөр, овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар зэргийг гаргацтай бичиж явуулна уу. 


Тэмдэгтийн хураамжийг ЭМХТ-ийн I,II-дугаар байрны нэг давхарт байрлуулсан төхөөрөмжид карт уншуулж төлж болохоос гадна https://itax.mta.mn
вэб сайтруу орж төлбөрийн даалгавар үүсгэн 13-15 оронтой нэхэмжлэлийн
код авна. Код авсанаас хойш 6 цагийн дотор дурын банканд нэхэмжлэлийн 13-15 оронтой дугаарын дагуу 
тэмдэгтийн хураамжаа төлнө.


Хэрвээ та цээж зураг, тэмдэгтийн хураамжийн баримт өгөөгүй тохиолдолд таны зөвшөөрлийн гэрчилгээ гарахгүй болохыг анхаарна уу.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН АЛБА



© 2024 - Кредо Терра ХХК    Email:contact@credo.mn