Шалгалтад бүртгүүлэх аргачлал


Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудас www.chd.mohs.mn хаяг уруу орж эхлэл хуудсан дээр байрлах “ШАЛГАЛТ” цэсийг дарна. Шалгалтын бүртгэл сонголтыг дарна. Цонхны баруун дээр байрлах “Хүсэлт илгээх” гэсэн улаан бичгийг дарж мэдээллээ үнэн зөв бөглөөд “Хүсэлт илгээх” гэсэн товчийг дарснаар бид таны хүсэлтийг хүлээн авна. Эсвэл www.license.mohs.mn хаягаар шууд орж бүртгүүлж болно.


Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:  

            1. Та Монгол  хэл дээр Кирилл үсгээр мэдээллээ бөглөнө үү.

            2. Бүртгэл тогтоосон цагийн хооронд явагдаж дуусна.

    3. Та шалгалт өгөх хэлбэрээ /цаас, цахим/ зөв сонгон хуваарьт өдрөө бүртгүүлнэ үү.

    4. Ажиллагсад бол ЗӨВШӨӨРЛИЙН (АЖИЛЛАГСДЫН)-г сонгож бүртгүүлнэ.

            5. 2016, 2017 оны төгсөгчид СУРГУУЛЬ ТӨГСӨГЧИД-г сонгож бүртгүүлнэ.                                                     6. Бүртгүүлэх үед дипломын мэдээлэл шаардагдах тул дипломын дугаараа тэмдэглэж авна уу.                          7. Шалгуулагч регистрийн дугаараа санаатай болон санамсаргүй буруу бүртгүүлсэн тохиолдолд шалгалтад орохгүй болохыг анхаарна уу!