ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН
СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН
ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭН ЭМНЭЛГИЙН
МЭРГЭЖИЛТНҮҮД
ДООРХ ХУВААРИЙН ДАГУУ
ХОЛБОГДОХ БИЧИГ
БАРИМТЫГ БҮРДҮҮЛЖ ИРҮҮЛНЭ ҮҮ.
Элсэгч нь Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны
сайдын хамтарсан 491/А471 тушаалын нэгдүгээр хавсралт “Эмнэлгийн мэргэжилтний
төгсөлтийн дараах мэргэжлийн сургалт эрхлэх, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй
болгох журам"-ын 6.1 дэх заалтын дагуу Төрөлжсөн мэргэшлийн
сургалтанд элсэгчид тавигдах дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.
Үндсэн мэргэшлийн сургалтаар
эзэмшсэн мэргэжлээрээ 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх /Үндсэн мэргэжлийн
эмч нарт/
2.
Эрүүл мэндийн бусад чиглэлээр
мэргэшүүлэх болон магистр, докторын сургалтанд давхар элсээгүй байх;
3. Элсэлтийн шалгалтанд тэнцсэн байх;
Элсэгчдийн бүрдүүлэх материал
1. Суралцахыг хүссэн өргөдөл
2. Эрүүл мэндийн байгууллагаас суралцуулахыг хүссэн албан
бичиг /хувийн зардлаар суралцагчдад хамаарахгүй/
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Диплом /нотариатаар баталгаажуулна/
5. Зөвхөн их эмч нарт үндсэн мэргэшлийн үнэмлэх /нотариатаар
баталгаажуулна/
6. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ
/нотариатаар баталгаажуулна/
7. Нийгмийн даатгалын дэвтэрийн зурагтай, сүүлийн 2 жилийн төлөлттэй, тушаалтай хэсэг
/нотариатаар баталгаажуулна/
8. Төрийн санхүүжилтээр суралцаж байгаа бол байгууллагын
баталгаажуулсан гэрээ 3% /загварыг эндээс татаж
авна уу/
№
|
Элсэгчдийн
мэргэжил
|
Он сар өдөр
|
Бүртгэл авах
|
Өрөө
|
1.
|
Хувийн
болон байгууллагын зардлаар элсэгч
/Их эмч, зүйч/
|
2017.10.02
|
ЭМХТ
|
102 тоот
|
2.
|
Улсын төсвийн
санхүүжилтээр суралцагч
/Их эмч, зүйч/
|
2017.10.03
|
ЭМХТ
|
102 тоот
|
|